1Бүртгэл
- Хичээл үзэх (үнэгүйг ч), багштай чатлахад бүртгэл шаардлагатай.
- Үнэн зөв мэдээллээр бүртгүүлнэ. Нэг бүртгэлийг нэг хүн ашиглана.
- Нууц үгээ бусдад бүү өг. Бүртгэлээр тань хийгдсэн үйлдлийг та хариуцна.
2Суралцагч
- Худалдан авсан хичээл, номыг зөвхөн өөрийн суралцахуйд ашиглана. Бусадтай хуваалцах, бичлэг хийх, хуулбарлан түгээхийг хориглоно.
- Хичээл, шалгалтын үеэр идэвх тань тэмдэглэгдэнэ (юуг тэмдэглэдэг вэ). Анхааралгүй байвал хичээл түр зогсож болно.
- Шалгалтын үеэр өөр таб, цонх руу шилжих, хуулах оролдлого хийвэл шалгалт тэр мөчийн хариултаар дүгнэгдэж хаагдана. Багш дахин нээж болно.
- Дүн, гэрчилгээг багш тухайн сургалтын шаардлагын дагуу өгнө.
3Багш
- Оруулсан агуулгынхаа үнэн зөв байдал, зохиогчийн эрхийг та хариуцна. Бусдын бүтээлийг зөвшөөрөлгүй оруулахгүй.
- Сургалт, ном, цаг захиалгын үнийг та тогтооно. Тайлбартаа амласан зүйлээ хэрэгжүүлнэ.
- Суралцагчийн мэдээллийг зөвхөн сургалт явуулах зорилгоор ашиглана, бусдад дамжуулахгүй.
- Утасны дугаараа профайлдаа оруулбал эхний 4 орон нь нийтэд харагдаж, бүтэн дугаарыг хэн нэгэн нээхэд танд мэдэгдэл очно.
4Цаг захиалга
- Багш календарьтаа сул цагаа тэмдэглэнэ; суралцагч нэг цагийг захиална. Нэг цагийг нэг хүн л авна.
- Төлбөртэй цагийг захиалахад төлбөр хийх хүртэл 20 минут танд хадгалагдана.
- Захиалсан цагтаа багш, суралцагч хоёулаа ирнэ. Багш цагийг цуцалбал суралцагчид мэдэгдэл очно; суралцагч ирж чадахгүй бол багшид чатаар аль болох эрт мэдэгдэнэ.
- Онлайн уулзалт Google Meet эсвэл багшийн оруулсан холбоосоор явагдана.
5Төлбөр, буцаалт
- Үнэ төгрөгөөр харагдана. Төлбөрийг QPay-ээр, банкны апп дээрээ хийнэ. Төлбөр баталгаажмагц агуулга нээгдэнэ.
- Багш төлбөртэй цагийг цуцалсан, эсвэл худалдан авсан агуулга тайлбартаа заасантай илт зөрсөн бол буцаалт хүсэх эрхтэй.
6Агуулгын эрх
- Багшийн оруулсан агуулгын эрх багшид хэвээр үлдэнэ.
- Үйлчилгээ үзүүлэх (хадгалах, видео хөрвүүлэх, суралцагчдад харуулах) хэмжээнд л агуулгыг ашиглах зөвшөөрлийг багш surgalt.mn-д олгоно.
- surgalt.mn-ийн нэр, загвар, программ хангамж нь surgalt.mn-ийн өмч.
7Хориотой үйлдэл
- Бусдыг доромжлох, дарамтлах, заналхийлэх; хүүхдэд хортой, хууль бус агуулга оруулах.
- Бусдын нэрийг ашиглах, хуурамч бүртгэл үүсгэх, бүртгэлээ худалдах, хуваалцах.
- Спам илгээх, утасны дугаар болон бусад мэдээллийг автоматаар цуглуулах.
- Хичээлийн хяналт, төлбөр, хандалтын хамгаалалтыг тойрч гарах оролдлого.
- Сайтын ажиллагааг тасалдуулах, хууль бусаар нэвтрэх оролдлого.
Зүй бус мессежийг мессеж дээрх «⚑ Мэдүүлэх»-ээр мэдүүлнэ үү. Хянагч шалгаж, мессежийг устгах, бүртгэлийг түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авна. Хоёр хүний ярианд нөгөө талаа хориглож болно — тэгвэл хоёулаа тэр ярианд бичихгүй, хориглосон тал хүссэн үедээ цуцална.
8Түдгэлзүүлэх, устгах
- Нөхцөл зөрчсөн бүртгэлийг сануулаад, ноцтой бол шууд түдгэлзүүлж эсвэл хааж болно.
- Та бүртгэлээ хүссэн үедээ устгуулж болно. Устгахад хувийн мэдээлэл арилж, төлбөрийн баримт хуулийн дагуу хадгалагдана (хадгалах хугацаа).
9Хариуцлага
- Үйлчилгээг тасралтгүй, алдаагүй ажиллуулахыг хичээнэ. Засвар, гэнэтийн саатлын үед зарим боломж түр ажиллахгүй байж болно.
- Сургалтын агуулга, зөвлөгөөг багш өөрөө хариуцна. surgalt.mn нь багш, суралцагчийг холбох платформ юм.
- Google Meet, QPay зэрэг гадны үйлчилгээний саатлыг тэдгээр үйлчилгээ хариуцна.
10Өөрчлөлт, маргаан
- Нөхцөл өөрчлөгдвөл хувилбарын огноог шинэчилж, дараагийн нэвтрэлтэд тань шинэ хувилбарыг танилцуулж зөвшөөрөл авна.
- Маргааныг эхлээд харилцан ярилцаж шийднэ. Шийдэгдэхгүй бол Монгол Улсын хуулийн дагуу шийдвэрлэнэ.